8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ

2018-07-22 13:00:00

Монгол Улсын иргэн ОХУ-ын автозамын хилийн боомт Хиагтаар 24 литр айраг авч гарах гээд Оросын хил, гаалийнханд саатуулагджээ. Мөн машиндаа хонины чанасан 6.6 кг мах нуусан байсныг хураасан байна. ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураагдсан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгчээ.

2017 оны нэгдүгээр сарын 12-ноос Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтад тээвэрлэх, зөөвөрлөхийг түр хориглосон билээ. Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газраас хойд хөрш рүү аялж байгаа монгол иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ОХУ-д МХГазар гэж байдаггүй дээ сэтгүүлчээ санаанаасаа юм зохиож ярих хэрэггүй шүү. Ганцхан Монголд л МХГазар гэж байдаг.
2018/07/22 139.5.217.57
  • Recent
  • Most Read
  • Most Comment