8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийлжээ

2018-07-22 14:00:00

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын 110кВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага өчигдөр/07.20/ 10 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иржээ. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Мягмардорж болон холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж оройн 20 цагийн орчимд урьдчилсан арга хэмжээ авсан байна.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон ба газар чөлөөлөлтгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулжээ

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсэж анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж хазайлт өгч улмаар унах аюул үүсэж болзошгүй байсан тул хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч нэмэлт бүрэлдэхүүнүүдийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ус шингээгч эко уут 300ш, болон 600 шуудай хайрга дайргаар  40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Дээрх шуурхай ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “ГанГүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хотын ерөнхий менежерийн удирдлага дор найман цагийн турш ажиллажээ.





АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл