8o
Улаанбаатар хот
mobile menu

Даншиг наадмын талаар мэдээлэл хийнэ

2018-07-23 09:23:41

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт: 
БСШУСЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-нд болно.  Энэ талаарх хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 401 тоотод болно.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд эрүү, иргэн, захиргааны хэчнээн хэрэг шийдсэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн, буурсан үзүүлэлтийг төрөл тус бүрээр танилцуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд:
 

11:00 цагт:  Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болох талаар нийслэлийн Залуучууд хөгжлийн газар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд Даншиг наадам-Хүрээ цам 2018 үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

 СХД-ийн 22-р хорооны 14.000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх ажлын нээлт болно. Лавлах утас: 96071976

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл