Аргын тооллын 2 сарын 15, Сумьяа гараг. Билгийн тооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, мал адгуус муулах үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
2016-02-15 08:13:00