8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийг илрүүлжээ

2018-07-27 09:01:00

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас Уянга сумын зургадугаар багийн нутаг Бөөрөлжүүтийн ам гэх газраас 10 тооны тарвага хууль бусаар агнасан зөрчлийг илрүүлж, иргэн "Б", "Н", "Г" нарын гаргасан зөрчлийг хуулийн дагуу шалгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д хугацаа дууссан гэрээ зөршөөрлөөр, эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 150 нэгж, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Иймд иргэд та бүхэн хуулийг чанд сахин ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнахгүй байхыг сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б
Нээх сайн хүний дүр эсгэн өмөөрдөгөө боль, жижиг томгүй гэмт хэрэг бол гэмт хэрэг...
2018/07/27 103.26.192.43
зочин
ЭНЭ ХЭД Ч ЯАМАЙ БАЙНА АА ЦААД ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙГЧИДИЙГ БАРИАЧ ЭЭ,
2018/07/23 66.181.160.96
иргэн
За яаах вэ, ямар сая сая доллар, тонн тонн алт хулгайлаад оффшорт аваачаад хийчихсэн биш
2018/07/23 202.72.245.122
Za yarshigaa
Syrtei sygnyyd ve,xeden tarvaga alaad idee l biz,terbumaar ni xulgailsan Bayartanguudaa shiitgej chadahgyi baij,yadarsan xymyyst ynen deerelhyy aan,
2018/07/23 202.21.106.157
Анчин
Энэ хэд ях вэ дээ. Уул ухаж ус голоо ширгээсэн бишдээ. Наандаж гэдэсээ цатгах цаандаж боодог хииж 5 төг олно биздээ. Бид хангайн хишгээ хүртэж өдий хүрсэн хүмүүс шүү дээ
2018/07/23 27.123.212.135