8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу бөхчүүд Шинэ Делигийн дэвжээнээс долоон медаль хүртлээ

2018-07-24 08:58:43

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ долдугаар сарын 19-22-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид боллоо. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээн Шинэ Дели хотын “Yamuna Sports Complex”-т болсон бөгөөд Монгол, Иран, Энэтхэг, Узбекистан, Какахстан, Кыргызстан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Япон, БНХАУ, БНСУ, Саудын Араб, Тайвань, Тайланд, Йордан, Ирак, АНЭУ гэсэн 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн. Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэв. 
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Цэрмаагийн Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм. Эднээс Э.Дэлгармаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүлээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байрт оров.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (13 бөх): 1. Гуломжон Абдуллаев (Узбекистан) 2. Навеен Навеен (Энэтхэг) 3. Алмаз Сманбеков (Кыргызстан), Реза Алижанзадехжубари (Иран) … 10. Болдын Түмэнцогт (Монгол)
61 кг (13): 1. Аббас Рахманов (Узбекистан) 2. Сирбаз Талгат (Казахстан) 3. Сураж Кокате (Энэтхэг), Чой Мин Су (БНСУ) …10. Бямбасүрэнгийн Ууганбаяр (Монгол)
65 кг (14): 1. Такүма Танияма (Япон) 2. Эрназар Акматалиев (Кыргызстан) 3. Каран Каран (Энэтхэг), Амирхоссейн Магсуди (Иран) …8. Энхбаярын Бямбадорж (Монгол)
70 кг (11): 1. Амирхоссейн Голи Кавоуси (Иран) 2. Вишал Калирамана (Энэтхэг) 3. Кожиро Шига (Япон), Нуркоза Кайпанов (Казахстан) …10. Дамжингийн Батзул (Монгол)
74 кг (13): 1. Cачин Рати (Энэтхэг) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Монгол) 3. Али Савадкохи (Иран), Таро Үмэбаяаши (Япон)
79 кг (10): 1. Сажжад Голами (Иран) 2. Сачин Гири (Энэтхэг) 3. Мухаммадрасул Рахимов (Узбекистан), Такато Үчида (Япон) …9. Баасандоржийн Цэрэндаш (Монгол)
86 кг (11): 1. Деепак Пунья (Энэтхэг) 2. Азат Гажиев (Туркменистан) 3. Динисламбек Таалайбек-Уулу (Кыргызстан), Сейедсажжад Сейеди (Иран) …10. Дагвадоржийн Оргилох (Монгол)
92 кг (7): 1. Аббас Али Форотанрами (Иран) 2. Такүма Оцү (Япон) 3. Алишер Йергали (Казахстан)
97 кг (10): 1. Сажад Голамхоссейн Азизи (Иран) 2. Серик Бакытханов (Казахстан) 3. Кунай Нурдавлетов (Кыргызстан), Хан Хьюн Су (БНСУ) …10. Отгонбатын Бат-Эрдэнэ (Монгол)
125 кг (9): 1. Амир Надер Яри (Иран) 2. Хасанбой Рахимов (Узбекистан) 3. Мохит Мохит (Энэтхэг), Омар Юубов (Казахстан) …5. Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ (Монгол)
Эмэгтэйчүүдийн 50 кг (11): 1. Мию Накамүра (Япон) 2. Зон Юүмей (БНХАУ) 3. Нандинцэцэгийн Анударь (Монгол), Марина Завсевская (Казахстан)
53 кг (9): 1. Үми Имай (Япон) 2. Зон Юүхан (БНХАУ) 3. Батбаатарын Энхцэцэг (Монгол), Свати Шинде (Энэтхэг) 
55 кг (11): 1. Сена Нагамото (Япон) 2. Хоу Жиажин (БНХАУ) 3. Баяраагийн Халиунаа (Монгол), Реена Реена (Энэтхэг)
57 кг (8): 1. Аки Ханай (Япон) 2. Манси Манси (Энэтхэг) 3. Жанерке Ассанова (Казахстан), Ки Зан (БНХАУ)
59 кг (9): 1. Юзүрү Күмано (Япон) 2. Набира Эсенбаева (Казахстан) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Монгол), Ши Жуанжуан (БНХАУ)
62 кг (9): 1. Ирина Кузнецова (Казахстан) 2. Рин Кондо (Япон) 3. Чой Сеюун (БНСУ), Сун Шинюан (БНХАУ) …8. Наранцацралын Энхтуяа (Монгол)
65 кг (8): 1. Наоми Рюики (Япон) 2. Юу Яари (БНХАУ) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол), Бактигул Балтаниазова (Узбекистан)
68 кг (9): 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Дивя Какран (Энэтхэг) 3. Ман Зан (БНХАУ), Пак Хьюн Йон (БНСУ)
72 кг (8): 1. Мей Шиндо (Япон) 2. Цэрмаагийн Хулан (Монгол) 3. Хуй Ци Чан (Тайвань), Гулназ Жаппарова (Казахстан) 
76 кг (7): 1. Айпери Медет Кызы (Кыргызстан) 2. Южен Дин (БНХАУ) 3. Каруна Каруна (Энэтхэг) 4. Батчулууны Оюунбагана (Монгол)

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment