8o
Улаанбаатар хот
mobile menu

“Уу булан” амралтын газарт амарч байсан 54 хүн усанд боогджээ

2018-07-24 11:22:57

Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу булан” амралтын газарт Амарч байсан 54 хүн усанд боогдсон тухай дуудлага ОБЕГ-т хоёр хоногийн өмнө ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 17:10 цагт очиж, усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргажээ. Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж”-ийн модон гүүрний дэргэд “Туул” голын усанд иргэн Ө-ийн 66-66 УБО улсын дугаартай “Ланд Крузер-100” загварын автомашин /2 зорчигчтой/ живж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 15:10 цагт очиж, татан гаргасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment