8o
Улаанбаатар хот
mobile menu

Өлгий сумын иргэдэд 282 сая төгрөгийн хандив тусламж ирүүлжээ

2018-07-25 09:44:30

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

Тухайлбал 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар  “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монголиа” олон улсын байгууллагуудаас нийт 277,296,000 төгрөгийг, мөн 110 гаруй иргэдээс нийт 5,148,509, төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос нэг сая төгрөг, иргэн н.Баатар, н.Тэгшээ нараас гурван хайрцаг ахуйн хэрэглээний барааг хандивласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment