8o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтцэций суманд мөндөр орж, уруйн үер буужээ

2018-07-25 11:10:00

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Салхин сэнс” буюу сумын төвөөс урд зүгт 23 км-т өчигдөр 16:30-16-40 цагийн хооронд мөндөр орж уруйн үер буужээ. Үерийн улмаас 91-80 ӨМӨ улсын дугаартай “Хондо Пит”  загварын суудлын автомашинтай хоёр зорчигч үерт автсан, мөн багийн “Эхэн хадан-Ус” гэдэг газар нэг хүн мотоциклтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 18:45, 19:30 цагуудад тус тус хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 54 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй А нарыг 18:47 цагт, мотоциклтой зорчиж явсан 15 настай, эрэгтэй Ө-г, 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment