2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Түүнийг сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар хэргийг шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлсэн байна.
Сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал болж байна
2018-07-25 11:06:12