8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол сурагчид дэлхийд гайхагджээ

2018-07-25 15:45:50

Энэ оны 7 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Иран улсын Тегеран хотод  Олон улсын Биологийн 29 дүгээр олимпиад зохион байгуулагджээ.  Олимпиадад 130 гаруй орон оролцсоноос Д.Нарангарвуу ахлагчтай Монголын баг  Хүрэл медаль хүртсэн байна.  Мөн багийн гишүүн  Амарсанаагийн  Ашид, Бямбаа овогтой Билгүүн нар  нийт  261 оролцогчоос  гуравдугаар байранд  жагсаж  Хүрэл медалийн эзэд болцгоожээ.  А.Ашид  Орчлон сургуулийн 11 дүгээр анги, Б.Билгүүн Болор сургуулийн 12 дугаар ангийн сурагчид аж.

Эх орныхоо хөгжил, эрүүл энхийн манаанд зогсох монгол сурагчид  маань энэ мэтээр амжилт гаргаж  дэлхийд гайхагдсаар байна. Харин бид хэдий болтол бөхийг тахин шүтэж амьдрах вэ. Эрдэм боловсролоороо дэлхийг гоёж, Монголынхоо нэрийг дуурсгаж буй авьяаслаг хүүхдүүдээ төрөөс урамшуулдаг нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг энд дурдая. 

Медалийн эзэддээ нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
Амжилттай оролцсон сурагчдад амжилт хүсье. Үүнийг бичсэн сэтгүүлч олон улсын олимпиадын талаар олж судла. Ямар ч мэдлэггүй гэдгээ олонд зарлаад хэрэггүй....???
2018/08/20 103.57.92.51
ИРА
онц
2018/08/16 66.181.183.145
13
бид хэдий болтол бөхийг тахин шүтэж амьдрах вэ. Эрдэм боловсролоороо дэлхийг гоёж, Монголынхоо нэрийг дуурсгаж буй авьяаслаг хүүхдүүдээ төрөөс урамшуулдаг нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг энд дурдая
2018/07/26 202.55.191.205
emch
manai khuukhduud aviyas, oyunii khuvid mundag tsh dee kharin tur zasgiin demjleg khangaltgui
2018/07/26 43.228.130.66
Зочин
Төр аль ч салбаот амжилт гаргаж бгаа хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй шдээ.
2018/07/26 64.119.27.130
БЯМБАА
ҮНЭН ШҮҮ ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ ТЭНЭГ БӨХЧҮҮДИЙГ ДЭМЖХЭЭР ОЮУНЛАГ ХҮҮХДҮҮДЭЭ ДЭМЖИЕ
2018/07/26 49.0.218.54