8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайжруулсан түлшийг 20 мянган айл хэрэглэнэ

2018-07-27 14:07:23

Агаарын бохирдолтой тэмцэх олон ажил төр засгаас хийж буй ч утаа буурахгүй улам бүр ихэссээр байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан нэг шийдвэр нь 2019 оны дөрөвдүгээр сараас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бүр мөсөн хориглох шийдвэр байв.

Энэ хүрээнд БОАЖЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллага сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг судалж эхэлжээ. Ингээд ирэх есдүгээр сарын сүүлээс нийслэлийн гэр хороололд “Сайжруулсан түлш” төслийг туршилтаар хэрэгжүүлэхээр болсон байна. Үүндагаарын бохирдлын голомтын бүс дэх 20 мянган өрхийг хамруулах аж. Туршилтын төсөлд хамрагдах айлууд нэг дор байх ёстой. Агаарын бохирдлын I бүсэд амьдардаг өрхүүдэд нэн түрүүнд сайжруулсан түлш олгохоор тооцоолсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment