8o
Улаанбаатар хот
mobile menu

Вэйсел Акчай: Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна

2018-07-28 11:05:00

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Турк улсын иргэн Акчая Виселийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээлэл ирж нэлээд дуулиан шуугиан тарьлаа. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байгаа аж. 

"Улаанбаатар импати" сургуулийн захирал Вэйсел Акчай 01.40 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирсэн бөгөөд, гарч ирсэнийхээ даруй  саяхан өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Монгол ахан дүүстээ баярлаж буйгаа илэрхийлжээ 

Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С.Ганбаатар
Ядарсан хүнд тусалдаг Халх Монголчуудын сайхан сэтгэл байдгын шүү Оркуудаа
2018/07/29 118.144.141.156
зочин
Турk улсын дарангуйлагч төрийн тэргүүн монголд нэг сайхан бэлэг барих болов уу.тэр бэлэг монголчуудад том сургамж болно доо.улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шаардлага байх ёсгүй.
2018/07/28 64.119.24.31
зочин
манай дээдсүүд хууль хяналтыхан хэнд илүү ажиллаад байнаа, энэ этгээдийг авч үлдсэнээр монголд ямар хохирол учрахыг хэн хэрхэн тооцоо бол, нэг л их ажил хийсэн гэж хийрхсэн улсууд, эцсийн үр дагавар
2018/07/28 66.181.160.102
zochin
Urwagchiig ogch ywuul
2018/07/28 123.212.200.99
Urwagchidad gishgeh gzr bhgvi
Zochin
2018/07/28 123.212.200.99
zail
ter idej uuh yah ve? nutagtaa ochij uchraaa ol. bitgii sensatslaad bai, zail
2018/07/28 103.229.123.215
  • Recent
  • Most Read
  • Most Comment