8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл рүү орох замуудад 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

2018-07-28 11:33:17

Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд малын гоц халдварт өвчин гараад байна.

Нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн дараах хэсгүүдэд ариутгал хийж байна. Үүнд:

  • Багануур дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо
  • Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо
  • Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр
  • Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг,
  • Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл
  • Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоо

Эдгээр байршлуудад ариутгалыг наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилон 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment