8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жаргалсайхан “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалыг шүүмжлэв

2018-07-28 11:38:35

БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан Ж.Оджаргалын талаар юу бодож явдгаа өөрийн дагагчидтай хуваалцжээ.


Амьдрал гэдэг чинь алалцах, дээрэмдэхийн нэр биш

Тэрээр “Яарч яваа хүнд зам тавьж өг. Нэг ажил ч гэсэн бүтэг” гэсэн утга бүхий сургаал үг бий. “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэсэн үгийн хувилбар юм. Тухайлбал M-Си-Эс групп л гэхэд 200 гаруй компанитай гэдгээрээ бахархангуй ярих юм. Эдгээр компаниудыг яах гэж байгуулсан вэ гэхээр өөрсдийн улс төрийн нөлөөгөөр Монгол Улсын зарласан тендерийг хуу хамах гэж үүсгэсэн.

Дөнгөж сургуулиа төгсөөд гэрэлтүүлгийн компани байгуулсан залуугийн анхны ажлыг Ж.Оджаргал булаадаг. Өөрсдийгөө том гэдэг М-Си-Эс групп Гадаад хэргийн яаманд зурагт нийлүүлэх тендерт “туршлагатай” гэдгээрээ ялж байх жишээтэй. Би М-Си-Эс группыг юу хийдгийг огт мэддэггүй. Ундаа, архи хийгээд ч байх шиг, уул уурхай ухаад ч байх шиг, улс төр хийгээд хийгээд ч байх шиг, улс орноо хуу хамаад ч байх шиг. Одоо энэ компани бусдын хийдэг жижигхэн худалдааг биш үйлдвэрлэл рүү, технологи руу манлайлан ороосой билээ. Бусад оронд мөнгөтэй болсон компаниуд шинжлэх ухаан руу, шинэ салбарт хүч үздэг. Төр засаг ч гэсэн туршлагатай, танилтай гэхээсээ илүү шинэ залуу компаниудад итгэл хүлээлгэн ажил өгөх хэрэгтэй юм. Бизнесменүүд тендерт ялахын тулд улс төрд ороод өөрийн компани руугаа зөөцгөөж байна шүү дээ. Банкууд хэдэн зуун компани тендерт зориулан байгуулаад улс төрийг, улс орныг, уул уурхайг, бүгдийг хуу хамах гэж дайрцгаах юм.

1990 оны хүнсний дэлгүүр рүү орох гэж дайрч булааж архи, талх авдагаа зах зээл гээд ойлгочихсон юм уу, хаашаа юм бэ, томоохон бизнесменүүд үргэлж булаах, бүгдийг хуу хамах дон өвчтэй. Амьдрал гэдэг чинь алалцах, дээрэмдэхийн нэр биш. Бусдад боломж олгох, хүндэтгэхийн (Бизнес ч ялгаагүй) нэр юм шүү. Японд явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа үргэлж мэхийн хүндэтгэдэг. Хараад л баймаар. Энэ соёл, хүмүүжил зөв амьдрах, зөв бизнес хийхийн эхлэл гэж харагддаг” гэж бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Жагаа оджаргал хоёр нэг тэргэний хоёр дугуй.юугаа хэлэх вэ. хэлэх үг алга даа
2018/07/31 66.181.182.48
ЗОЧИН
мcs гэлтгүй эмийн монос. азифарм гээд хөгийн арчаагүй газрууд бна. Насаараа ажилласан эмийн ажилтнуудын өчүүхэн бизнесийг нь өдөр шөнөгүй дээрэмдэж бна .Тэд хөөрхий олон жил хүч хөдөлмөр оюун ухаанаа
2018/07/30 27.123.214.125
zoo
Ter odjargal hed naslah yum boloo hoorhii.negiig bodoosoi hun l yum bol
2018/07/29 64.119.20.162
ЗОЧИН
ЭНЭ Ж, ОДЖАРГАЛ ОЛОН ЗАЛУУСЧН АМЬ НАСЫГ ХЯМДХАН ҮНЭЛСЭН ХҮН ДЭЭЭЭ
2018/07/29 202.70.34.98
dawaadorj
Od jar gal aa hed naslah hun beee ta
2018/07/28 66.181.176.136
bold
Jagaa ah ch mundag snuu jenkobuyan geed co ltd baiguulaad mcs iig turen garga
2018/07/28 122.201.21.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment