8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, илүү бүтээлч юм бий болго

2018-07-28 11:41:12

Нийслэлийн Соёл урлагийн газраас боловсруулсан “Даншиг наадам-Хүрээ цам” соёлын арга хэмжээний хөтөлбөр  гологджээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан өчигдөр /2018.07.25/ болж, наадмын хөтөлбөр танилцуулагдах үеэр дээрх асуудал хөндөгдсөн байна.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Холоос ирсэн жуулчдаа хазгай муруй хэдэн сандал дээр суулгачихаад, хэдэн морь уралдуулж, бөх барилдуулчихаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэдгээ одоо хэдүүлээ больцгооё.  Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, илүү бүтээлч юм бий болго. Би үүнийг дэмжихгүй” гэж байр сууриа илэрхийлжээ.

Монголын шашин, соёлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагддаг болсон “Даншиг наадам-Хүрээ цам” соёлын арга хэмжээнд жилдээ 300 гаруй сая төгрөг зарцуулдаг аж.

Иймээс зарж байгаа хөрөнгөө бодсон ч дорвитойхон зүйл сэтгэж хийхгүй бол давхар жуулчдыг татах зорилго бас бүдгэрэх талтай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Жанцанноровын хүү, яаж шинэ юм сэтгэх бэ. Хөөгөөд явуул.
2018/07/30 202.21.111.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment