8o
Улаанбаатар хот
mobile menu

Ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгав

2018-07-28 11:47:00

Хаа нэг газарт, байгууллага, орон сууцны, үерийн усны далан таглаж буух эсвэл сургууль цэцэрлэгийн үүд хаалга хааж, алга дарам газар дээр ямар ч зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, айлуудыг албадан буулгаж эхэлжээ.
 
Тодруулбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжид дүүргийн газрын албанаас шаардах хуудсыг хүргүүлсэн билээ.

Уг ажлын хүрээнд өчигдөр албаныхан албадан буулгах ажлыг хийжээ.  



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment