БАДРАХ ОЙЛ ХХК “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төсөл”-ийн хурдны автозамын барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто зам дээрх хурдны зам нь гүүрээр 2 түвшинд хөндлөн дайран өнгөрөх бөгөөд гүүрийн явах ангийн бүтээцийг угсрах явцад улсын чанартай замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хааж түр замаар хөдөлгөөн шилжүүлэн барилгын ажлыг гүйцэтгэх аж. Иймд Улаанбаатар- Мандалговь A0201 чиглэлийн авто замын 23,4 км-23,6 км хооронд гүүрийн дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэх явцад 2018 оны 07 сарын 28-наас 08–р сарын 10 өдөр хүртэл хөдөлгөөнийг түр замаар шилжүүлнэ.