8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд хүчээ алдсаар байна

2018-07-30 13:05:00

Сүүлийн хэдхэн өдөрт эрх баригч нам доторхи зөрчил дээд цэгтээ тулж, МАН-ын лидерүүдийн хэрүүл, тэмцэл савнаасаа халив. Тус нам дотор яг юу болж байгааг ойлгоход маш энгийн болов. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том кейс болсон “60 тэрбумын хэрэг” замхрах тийшээ хандаад байсан. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” хэмээн Удирдах зөвлөлийнхөө хурал дээр мэдэгдэл хийснээр 60 тэрбумын хэрэг дахин сэдрэв.

Үүний дараахан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулъя хэмээн хэвлэлээр мэдэгдсэн хийсэн. Харин түүнийг АТГ-аас дуудан байцаалт авч, бүр хариуцлага тооцуулахын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд албан тоот илгээжээ. Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ зүгээр суусангүй. Тэрээр АТГ-ын газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргаж, одоогийн байдлаар түүний санаачилгыг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санаачилсан бол УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга зарлан хуралдуулна гэсэн хуулийн заалтыг биелүүлэх шаардлага үүсэв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүхийн туслахаар долоон жилийн өмнө ажиллаж байсан, өдгөө МИАТ компанийн дэд захирлаар ажилладаг Н.Энхбаатарыг АТГ –аас найзынх нь хамт хорьсон. Яг үүнтэй зэрэгцэн “У.Хүрэлсүхийн туслах 600 саяын авлига аваад үйлдэл дээрээ баригдлаа”, “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон хүмүүс авлигад холбогдлоо” гэсэн мэдээлэл сошлоор цацагдав. Мэдээлэл цацагдсаны маргааш нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Н.Энхбаатар нар 600 сая төгрөгийн авлига аваад баригдсан гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл, тийм юм байхгүй. Гэхдээ энэ асуудал шалгагдаж байна” гэх агуулгатай учир битүүлэг тайлбар хийв.

Удалгүй chuhal.mn сайтад “...МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатар бол улс төрийн золиос гэнэ. Түүнийг ямар ч утга учиргүйгээр хэлмэгдүүлж байгаа гэв. Учир нь мань Энхбаатар нэг найзаасаа хуучин ланд круйзер 200 автомашин худалдаж авахаар тохирч, нэр дээрээ шилжүүлжээ. Гэтэл найздаа мөнгийг нь төлж чадахгүй явсаар машинаа буцаагаад хураалгачихаж. Найзтайгаа ч түр тархийж. Найз нь Энхбаатараас машинаа хурааж аваад өөрийнхөө нэр дээр буцаагаад шилжүүлчихэж. Ийм л юм болж. Энэ нь АТГ-д баригдах үндэслэл болсон гэх. Үнэгүй.мн сайтаас ороод харахад хуучин Ланд 200 үсрээд 80 сая төгрөг байна. Яаж яваад 600 саяын үнэ хүрээд байгаа нь маш тодорхойгүй байгаа аж. Тиймээс Энхбаатар бол 600 сая төгрөгийн хахууль аваад газар дээрээ баригдаагүй нь үнэн юм байна. Үүнийг АТГ-ын алдарт Идэрцог ч хэвлэлийн хурал дээр баталсан. Харин Энхбаатар найзынхаа машиныг авах гээд чадаагүйнхээ төлөө “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг үндэслэлээр баригдсан болж таарлаа. АТГ-ын зарим ажилтнууд, 60 тэрбумд холбогдсон зарим улс төрчид хуучин Ланд 200 битгий хэл хөрөнгөтэй гэдгийг нохой ч хэлнэ. “Ерөнхий сайд нь танхимын сайдаасаа цоо шинэ лексус 570 бэлгэнд авчээ” гэхэд шалгадаггүй, дүлийрээд өнгөрдөг АТГ шүү дээ. Гэтэл Энхбаатарын хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй тул хойшлуулшгүй заалтаар хоригдож байх жишээний. Ийм л АТГ ажиллаж байгаа цагт яаж шударга ёс тогтох юм бэ. Яг үнэн хэрэгтээ АТГ-ын энэ удаагийн үйлдэл АТГ-ын дарга Энхжаргалыг томилсон 2016 оны тогтоолыг хүчингүй болгох ээлжит бус чуулганыг хуралдуулах, 60 тэрбумын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох улс төрийн үйл явцтай давхацлаа. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг “АТГ-ын ээлжит жүжиг” гэж тодорхойлмоор байна” хэмээн нийтэлжээ.

Хамгийн сүүлд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах саналыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод саналаа хүргүүлээд байна.

Хэн нэгэн хурган дарга авлига авсан эсэх асуудал одоо сонин биш боллоо. Н.Энхбаатар нар авлига авсан эсэхийг тогтоох нь хууль, шүүхийн байгууллагын асуудал. Харин АТГ-ын газрын даргыг томилсон тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит чуулган хуралдах нь нэгэнт тодорхой болжээ. М.Энхболдын хувьд ч, АТГ-ын хувьд ч авлигын хэрэг ярих нь, тэр тусмаа У.Хүрэлсүхийн туслахын асуудлыг сенсааци болгох гэж оролдох нь энэ цаг үед итгэл үнэмшилгүй бөгөөд инээдтэй байна. Ерөнхийдөө М.Энхболдын асуудал хүндэрчихлээ гэж дүгнэж болохоор байна.

Тиймээс өөр асуудалд сатаарч цаг алдалгүй, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуулийн дагуу хуралдуулах нь эрхэм спикерт ядаж өөрийнхөө суудлыг хадгалж үлдэх боломж олгож мэдэх юм. Мэдээж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг алдсанаар М.Энхболдод асар том гарз тохионо. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүний “УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж огцрох хүртэл би чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй” гэсэн эрс хатуу мэдэгдлээс харахад М.Энхболдын хохирол Х.Энхжаргалаар дуусахгүй бололтой. Ийнхүү М.Энхболд өдөр ирэх тусам хүчээ алдсаар байна. Түүнийг дэмжиж байсан УИХ-ын гишүүдийн дийлэнх нь намын даргынхаа бодлогыг дагаад эхэлсэн нь эрх баригч нам дотор сүүлийн 12 жил ноёлсон нийслэлийн фракцийн улстөрийн өрөг төгсөж байгааг илтгэж байна.

Эх сурвалж : Өдрийн сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТЭДЭНД ЭНЭНЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ.
М.Энхболд хүчтэй хэвээрээ.МАН-ын өсч б.гаа нэр хүнд, улс орны эдийн засаг улстөрийн нөхцөл байдал тогтворжих тийшээ хандаад ирэхээр өсөрхөж,сөрөг хүчний хийх тэмцэлд энэ хүн ашиглагдаж б.на.
2018/08/05 66.181.191.164
Mi
Tulhtai uls torch shuu.Hun sureg dairch bn. yanaaaa
2018/08/04 66.181.188.206
Иргэн
Энэ пиздаагийн хүч гэж юу байдаг юм атг ашиглаж шоу хийдэг ялтан энхболд зоби
2018/08/01 150.129.143.23
Зочин
Хурдан зайл
2018/08/01 150.129.143.23
Иргэн
60Н ТЭРБУМИЙН ЯЛТАН ЭНХБОЛД МОНГОЛ ТӨРӨӨС МИНЬ ЗАЙЛ ХЯТАД ШЭЭС
2018/08/01 150.129.143.23
Газаргүй монгол иргэн
Төриин цэвэрлэгээг нэн яаралтай хиих ёстой . Газрын наймаачдын газрыг хураа зохих авах ёстойг нь үлдээж илүү гарсныг нь газаргүй иргэдэд тэгш хуваарилж өгөх ёстой бузрууд зайл газрын тооллого явуул!!!
2018/07/31 202.9.42.7
L
Ih l muu Hun Bna daa Zugeer ugui geed Melkite haraad heleed suugaad baidag
2018/07/31 59.153.113.42
zochin
Enkhbold huchee aldan gej baihgui muu yum hiij baigaa urvagch nar udahgui shangaa hurteh bolno tsag hugatsaag huleej bai
2018/07/31 203.91.115.46
HOTIN HOLDU DARGA nart
TOV SHUDANGIN URDAH 20 DAVHAR BARILGA MI OVOGT ENHBOLD ELBEGDORJ 2 HULGAICH
2018/07/30 103.26.193.55
M.enhbolf
MI OVOGTUUD ULAANBATARIG 30 JIL ZARJ IDLE ODO BUR MONHBATAR TAVAN TOLGOIN NURSIG HULGAI HIJ HUJA AH DU NARTA ZARDAG BOLSON ZAIACH
2018/07/30 103.26.193.55
зочин
ХУ Ж АА Г ЗАИЛУУЛЖ ДҮҮЖЛЭХ БОЛЖЭЭ
2018/07/30 139.5.216.179
Zochin
ATG-iin darga Enhjargal, M.Enhboldiig alban tushaalaas ni ogtsoruulaad zogsohgui. Eruugiin hariutslagad tataj, shorongiin tav bolgoh yostoi...
2018/07/30 202.70.37.50
Bvv
Ddd
2018/07/30 103.229.122.138
Zochin
ATGn darga gesen nertei ter Enkhjargal M.Enkhboldoos nileed ih jum avdag bolood haijtsaalj bgaa. Enkhjargalyg shalgah heregtei, undeslelgui bayajisan M.Enkhnoldyg bas suulgaad shalgah chuhal
2018/07/30 87.123.194.42
харамсаж байна
МАН цэвэрлэх ажилдаа амжилт гаргаж чадах ёстой. ТӨРөөс төрсөн тэрбумтан, ял авсан авлигач нараасаа зоригтоо салах хэрэгтэй.
2018/07/30 66.181.178.89
МАН
Хужаа энхколдыг төрөөс бүр нутгаасаа хөөж зайлуул, энхжаргал гэж аархуу нөхрийг яаралтай соль тэгэхгүй ол том хэргүүд замхарч дууслаа
2018/07/30 202.131.243.190
Иргэн
Улаанбаатарын төвийн газрыг зарж хага баяжсан гэсэн яриа ч энэ хүнийг олон жил дагаж эрч хүчийг нь сорсоор л байх болов уу.
2018/07/30 203.217.139.225
зэвүүн новшнууд
намын татвараа авахаа байсан Энхболд дарга мөнгө өгсөн луйварчдыг төрийн албан тушаалуудад томилж намынхаа сонгуультнуудыг хөсөр хаясан. одоо Ж.Мөнхбат, Сугар, Жунай гээд мөнгөний туламтайгаа тонил
2018/07/30 66.181.178.240