8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаатар: 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүст байр сууриа илэрхийл хэмээн шаардлага хүргүүлсэн

2018-07-30 14:08:00

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар төрийн өндөр албан тушаалтны сахилга хариуцлагын тухай болон намын хяналтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ  "Манай намын Хяналтын Ерөнхий хороо нийт 21 аймаг, есөн дүүргийн гишүүдээ сургалтад хамруулж, тэдний санаа бодлыг сонсох арга хэмжээг  зохион байгуулсан. Сургалтын үеэр гишүүдээс гарч байгаа түгээмэл саналыг багцлаад хэлэхэд, сүүлийн хоёр сонгууль дамнан яригдаж байгаа 60 тэрбумын гэх асуудалд их эмзэг хандаж байна. Мөн төрийн тодорхой албан тушаалд томилогдсон хүмүүс намын нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл гарч байлаа. Гуравдугаарт офшор дансны асуудалд манай намын гишүүд холбогдвол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцсийн байдлаар тэр асуудалдаа холбогдолтой эсэхийг тодруулмаар гэсэн санал гишүүдээс гарсан. Түүнчлэн тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн талаар гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гарч байгаагаас гишүүдээ хамгаалах асуудал бас яригдсан. нийгэмд шударга ёс, сахилга баттыг дээшлүүлэх талаар манай намаас дорвитой алхам хийх байх. Энэ үүднээс манай намын удирлагууд, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд манай аймаг, нийслэлийн намын хороо нэгдэж нягтарч ажиллах ёстой. Учир нь МАН нэг дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлнэ. Сахилга батыг дээшлүүлэх тал дээрийн төрийн сахилга, хяналт суларсан байх. Гэвч намын хяналт сулраагүй шүү. Хариуцлага алдсан албан тушаалтан гишүүд байвал баталгаатай баримттай, нэр хаягтай нь мэдээлэлтэй нь авчирч өгөөрөй” гэв.

Ингээд түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
 
-Танай намын гишүүн Л.Оюун-Эрдэнийг АТГ-аас буруутгасан байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 
 
-Бид намын дүрмийн хүрээнд намынхаа гишүүдтэй ярина. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэрэг нь тэрүүгээрээ явагдах байх.   

-Албан тушаал наймаалцахыг санаархсан гэх 60 тэрбумын асуудлаар нэлээн яригдаж байна. Үүнд танай хорооноос ямар тайлбар өгөх вэ?

-60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж үнэн худлаагаа хэлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг манай хорооноос хүргүүлсэн байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
манан будан
Ардчилсан намаас мөнгө авч албан тушаалд тавьсан нь ариун явдал уу. Бондын мөнгөө ч олж авч чадахгүй чааваас
2018/07/30 66.181.178.240
Иргэн
Танай АНМ нэртэй бүлэглэл 2020 онд будаа болсоон.
2018/07/30 203.217.139.225