8o
Улаанбаатар хот
mobile menu

1700 бог мал үерт урссанаас 1000 орчмыг нь олжээ

2018-07-30 15:39:03

Өнгөрөгч амралтын өдрүүдэд өмнөговь аймагт орсон усархаг борооны улмаас автозам эвдэрч, бог мал үерт урссан тухай дуудлагууд онцгой байдлын байгууллагад иржээ. Мөн өмнөговь аймгийн баяндалай сумын баян багийн “ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ малчин э-ын 1,700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1,000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment