8o
Улаанбаатар хот
mobile menu

Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож олны анхаарлыг татсан улс төрчид

2018-07-31 09:20:00

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн  Архангай аймгийн Өгий нуурын амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээн нь Монгол оронд шинээр хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта Палембанг-2018” Азийн зуны спортын 18-р наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тэмцээн юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангиллаар болсон бөгөөд  энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн тэмцээн юм. Монголд шинээр хөгжиж байгаа тус спорт нэлээдгүй олны анхаарлыг татаж олны танил хүмүүс ч хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Түүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэрбээр тус тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалын (300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлт)-ийн төрөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр 76 дугаартай оролцож, 4 дүгээр байр эзэллээ. Тэрээр Ironman клубын тамирчин юм байна. Н.Энхбаяр зүгээр ч нэг оролцоогүй бөгөөд өмссөн дугаараасаа эхлээд л олны анхаарлыг татлаа. Тодруулбал, тэрбээр 76 гэсэн дугаартай байсан нь нэлээдгүй олны анхаарлыг татлаа. Түүний зүүсэн 76 гэсэн дугаар тохиолдол байв уу, эсвэл санамсаргүй үйл явдал байв уу.   УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын оронд хэн очиж нэр дэвших вэ гэдэг нь ихээхэн сонирхолтой сэдэв болчихоод энэ үед зүүсэн дугаараараа парламентад тухлах санагаа илэрхийлэв үү?. 

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд бас нэг улс төрч оролцсон нь Сангийн дэд сайд  Х.Булгантуяа. Ирээдүйтэй хол явах улс төрч хэмээн яригддаг дэд сайд маань сайн тамирчин гэдэгээ мөн харуулаад авлаа. Х.Булгантуяа сонирхогчийн (300м сэлэлт, 5км дугуй, 2км гүйлт) төрөлд амжилттай зайгаа дуусгаж барианд оржээ. 

Тус тэмцээнд бас нэг олны танил эрхэм оролцсон нь Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг. Тэрбээр хамгийн хол зай болох эрэгтэй элит (500м сэлэлт-15км дугуй-5 км гүйлт) төрөлд 24 тамирчин уралдсанаас  Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг 1.32.39 цаг явж 12-р байранд орсон амжилт үзүүлсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
100/хувь монгол төрийн лидер намбарын энхбаяр мөн !
2018/08/06 66.181.185.40
Баяртай бна
Ёстой ясны улс төрч СПОРТЛОГ ерөнхийлөгч н энхбаяр таньд ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байгаа шүү таныг бурхан ивээн ард түмэн таньд хайртай
2018/08/06 66.181.185.40
Жажа
"Нэлээд" гэдэг үгийг зөв хэрэглээчээ. "Нэлээдгүй олон" гэж ямар утга вэ? хөөрхий дөө
2018/07/31 122.201.21.9