Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээгээр “Наймдугаар сарын урьдчилсан төлөвөөр газар тариалангийн бүс нутгаар хур тунадас ахиу байна. Баруун болон говийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчмоор бороо орох төлөвтэй байна. Температурын хувьд говийн гурван аймаг, Хэнтийн өмнө талаар болон Сүхбаатар аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж дулаантай байх төлөвтэй байна. Наймдугаар сар гараад 1-3-нд ихэнх нутгаар 4-нд нутгийн зүүн хагас, цаашлаад хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хун тунадас орох төлөвтэй байна. Сарын эхээр буюу 1-4-ний хооронд ихэнх нутгаар сэрүүсч, шөнөдөө Алтай хангайн уулархаг нутгаар 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Онц их халалт үе наймдугаар сард гайгүй, ялангуяа говийн аймгуудаар хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 32-37 хэм хүрч халах төлөвтэй байгаа талаар мэдээллээ.
Ирэх наймдугаар сард цаг агаар ямар байх вэ
2018-07-31 09:27:13