2018-07-31 12:31
Цагдаагийн байгууллагаас Б.Амартүвшин даргыг хутгалсан иргэн 64 настай хүн байсан гэсэн мэдээлэл өглөө. Улмаар 14 цагаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ
2018-07-31 11:36
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан байна. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулж байна.
Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.