Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны долдугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.
Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна. Хан-Уул дүүрэгт энэ оны зургаан сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж тус дүүрэгт 171650 хүн ажиллаж амьдарч байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.