Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн 'Субару' маркийн автомашин явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. 'Субару' маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрсэн байна.
Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Тйимээс 0698 УНР буюу наймаар төгссөн хуурамч улсын дугаараар хөдөлгөөнд оролцсон нь илэрсэн байна.