8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд намдаа улам ганцаардсаар...

2018-07-31 12:31:47

УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн дэмжсэн байгаа. Дээр нь Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах саналыг хоёр ч удаа гаргалаа. Харин тов тогтоох эрх зөвхөн УИХ-ын даргад бий. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд энэхүү бүрэн эрхээ хувийн зорилгодоо ашиглаж, хууль зөрчлөө. Ерөнхийлөгчийн Их Хурлыг зарлан хуралдуулах хугацаа 7.30-р дуусав. Хууль тогтоох дээд байгууллагын дарга нь хуулиа зөрчөөд байвал энэ улсад хууль тогтоох,батлах шаардлага байхгүй.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд, нээлттэй сонсгол хийлгэнэ гэдэг бол өөрийнхөө улаан хамгаалагч, дуулгавартай "зарц” Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас аваад хаячихсантай утга нэг. Тиймээс ямар ч хамаагүй үнээр авч үлдэхийг хичээж байгаа гэж хэвлэлүүд бичиж байна.  Тэгвэл алдарт “60 тэрбум”-ын гэх хэргийг хаацайлж буй түүнийг одоо намын гишүүд нь орхиж намын нэрээ цэвэрлэж шударга үнэний талд зогсохыг илүүд үзэж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд түүний талд зогсдог гэх Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Г.Занданшатар нарын гурван гишүүн орж “60 тэрбум”-ын хэргийг шийдэж намаа цэвэрлэхийг хүссэн бөгөөд эдгээр залуу гишүүд намынхаа нэр хүндийг бодож, нийгэмд “60 тэрбум”ын үнэн худлыг дэнсэлж өгөхийг спикерт тулгасан бололтой.

Сонгууль бүрээр “60 тэрбум”-ын гэх хэрэг сөхөгдөж МАН-ын нэр хүндийг нийгэмд сөргөөр чангааж байгаа энэ үзэгдэл, ард түмний тархийг угааж үнэн худал нь дэнслэгдэхгүй хэтэрхий удаан сунжирч байгаад цэг тавих цаг болсон гэж МАН-ын нийт гишүүд нэгдэж эхэлжээ.  Өөрөөр хэлбэл МАН-ын 33:32 –ын бүлгүүд нэгдэж “60 тэрбум”-ын хэргийн үнэн худлыг тогтоохоор болж байгаа сурагтай.МАН-ын залуу,боловсролтой гишүүд зөв шийдлийг сонголоо. “60 тэрбум”-ын хэргийг энэ удаад аргалаад,аргацаагаад өнгөрөөж болох ч 2020 онд бүр илүү хурц,эрсдэлтэй байдлаар дахин сөхөгдөх нь гарцаагүй...

Монголын хамгийн том улс төрийн хүчнийг удирдаж байсан хүний хувьд ч, энэ улсын эрх мэдлийн хоёр оргилд сууж байсан хүний хувьд ч М.Энхболд эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө авлига хээл хахуулийг бусармагаар дэмжсэн, төрийн эрх мэдлийг наймаалцсан "60 тэрбумын” гэх хэргийг эцэслэн шийдэхийг дэмжих ёстой.

“60 тэрбум”-ын хэргийг шийдэхгүйгээр шударга ёс, Монгол төрийн цэвэр тунгалаг байдлын тухай ярих боломжгүй. Олон жилийн турш бугшсан МАНАН бүлэглэл энэ цаг үед ямар ч хамаагүй үнээр, ямар ч хамаагүй аргаар бүтцээ хадгалж үлдэхийг хичээж байгаа бол шударга ёсны төлөө хуулийн дагуу тэмцэж байгаа төрийн түшээд маань илүү том зориг гаргах хэрэгтэй болж байх шиг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
М.Энхболд шиг мэдлэг чадвартай тулх нуруутай улс төрч монголын төрд алгаа?!
2018/08/03 59.153.112.30
Үхэрчин
МАНАН бүлэглэлд АН-н Эрдэнэ,Эрдэнэбат,Пүрэвдорж, Санжмятав нар байдаг бололтой юмаа даа янз нь, тэгээд л 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхгүй гээд байх , хувь хишиг хүртэжл дээ новшнууд
2018/08/02 66.181.160.13
хоньчин
Ядраад ирэхээр нь л дээрээс дэвслээд эхэлдэг одоо М.Энхболдыг дэвслээд ,тэгээд дараа нь ална даа,
2018/08/02 66.181.160.13
хоньчин
МАН өөрсдөө УИХ-н даргаар сонгочихоод одоо юу гэж хуцацагаагаад байгаа юм бэ??? МАН-ны гишүүд ер нь хүн чанароаар хөлдүү мөс болсон новшнууд шүү дээ, Чойбалсанг , яалаа,Цэдэнбалыг яалаа ядраад ирэ
2018/08/02 66.181.160.13
Иргэн
Тиймээ?! М.Энхболд МАН-даа болон улс төрд ганцаардаад удаж байна?! Харамсалтай нь түүн шиг туршлагажиж, хатуужсан тууштай эх оронч улс төрч тулхтай хүн энэ төрд алгаа?!
2018/08/02 27.123.214.116
Төв аймгийн Алдарт уяач
Эби Женко Ми Энхболд Баяр нар Монголын хуулийг хувьчлахдаа нэгдсэн ч тэртэй тэргүй бие биенийгээ хутгалах нь тодорхой.
2018/08/01 202.179.26.221
Дадах зайл
МОНГОЛ ТӨРИЙГ ДОРОМЖИЛСОН ХЯТАД ШЭЭС ЭНХБОЛД ХУРДАН ЗАЙЛ ИЧДЭГГҮЙ ШЭЭС ЮМАА ӨМНӨӨСӨН ИЧИЖ БНА
2018/08/01 150.129.143.23
харамсаж байна
Ийм нөхрийг УИХ ын даргаар ажлуулж байдаг. Өөрөө саналаараа суудлаа тавьж өгөх хэрэгтэй. ОДОО авлигачид төрд ажлах ёсгүй шүү
2018/08/01 66.181.185.208
Зочин
Аль ч намын залуус үзэл бодол нь тогтоогүй өнгө мөнгөнөөс бүх юмаа худалдахад бэлэн болжээ. Хатуухан хэлбэл УРВАГЧ болжээ. Хэзээ нэг өдөр улс орноосоо урваж гадны гар хөл болсон байж мэдэхнээ
2018/08/01 112.72.11.112
зочин
ene hariin garaltai hun yaj mongolin toloo xurh ni tsohiloh bilee de hyrdan ogtsruulaach
2018/07/31 103.212.119.63
СОНГОГЧ
Сонгууль дөхөж бга шүү, бүх насаар чинь орой дээрээ зална гэж арай бодоогүй л бх. Ард түмэн тэнэг биш. АНам яалаа
2018/07/31 64.119.24.252
zochin
gantsaardal ch bish baihaa songuul oirtood . enhboldoo ad vzej baigaa met dvr esgej 65 hulgaich dahin turd shuraglan 60 tet bumaa haatsailah tohiroo shivneldeen ene muu eoriin lalaruud
2018/07/31 77.136.82.123
Зочин
МАНАН алга болж байж л тёр цэвэршинэ
2018/07/31 59.153.112.205
үнэн
үнэн гэвэл энхболд намаа яалуулсан эв нэгдлийг бий болгсон. харин энэ хүрэлсүх оюунэрдэн бааснууд намаасаа урваж намаа хувааж хэрүүл л хийж байн. хэн н түүхэнд урвагчаараа муухаагаарай үлдэх бол доо
2018/07/31 43.242.242.163
zochin
ene heden urvagch nar odoo bolioch
2018/07/31 203.91.115.46
bbc
zailaasaa bilee
2018/07/31 202.179.31.14
Худалч
Мөнхбат ичээчээ 60 тэрбумын нохой болж намын сонгуультнуудаа хаяж найз нөхдөө хамаагүй салбарт томилуулж амиа болсон гөлөг
2018/07/31 64.119.16.6