8o
Улаанбаатар хот
mobile menu

“Шарилжгүй Улаанбаатар” аянд ажилласан иргэдийг цалинжуулна

2018-07-31 16:30:00

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян ирэх сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах юм байна. Харин ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавих аж.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм байна.

Манайд улирлын чанартай тохиолдох ургамлын болон тоосны харшил жил ирэх тусам нэмэдэж байгаа аж. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэх судалгаа гарчээ.

Хот суурин газрын орчны бохирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилж, тоосны харшил нэмэгдэж буй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл