8o
Улаанбаатар хот
mobile menu

БУСАД Говь-Алтай аймагт 4.31 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2018-08-01 12:00:00

Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 18 километрийн зайд энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 12 цаг 59 минут 28 секундэд 4.31 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. 

Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас тодруулахад, "Одоогоор сумын иргэдэд газар хөдлөлт хэрхэн мэдэгдсэн талаарх мэдээлэх хуудас бөглүүлж байгаа учир албан ёсны дүгнэлт маргаашнаас гарна хэмээн мэдээлэв.
Өмнө нь хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн төвөөс 8 км-ын зайд гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment