8o
Улаанбаатар хот
mobile menu

Мотоциклийн хулгайчид баригджээ

2018-08-02 10:30:00

Өвөрхангай аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн иргэн “Г”-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Даюун” маркын мотоциклыг тус сумын тавдугаар багийн иргэн “Б”, “М” нар бүлэглэн хулгайлсныг, мөн Богд сумын долдугаар багийн иргэн “М”-ийн эзэмшлийн улбар шар өнгийн “Хенсим” маркын мотоциклийг Богд сумын гуравдугаар багийн иргэн “М” гэгч хулгайлсныг тус аймгийн цагдаагийн газраас нөхөн илрүүлж, иргэдийг хохиролгүй болгожээ.

Мотоциклийн хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн хамгийн гол шалтгаан нөхцөл нь иргэд өөрсдийн эд зүйлдээ хайхрамжгүй хандсан, мотоциклоо түгжихгүй хашааны гадаа удаан хугацаагаар орхисон зэргээс болсон байна. Иймд иргэн та өөрийн мотоциклийг хашааны гадаа орхихгүй байх, түгжих, улсын дугаар авч, арлын дугаарыг бүртгүүлэх зэргээр гэмт халдлагад өртөхгүй байх бүрдүүлж, хулгайчид боломж олгохгүй байхыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
н
Өмд хулгайлхаа томруулж мотоцикли хулгайлсан бна.
2018/08/06 66.181.161.62
bolitsoo
Yund ni tsaraigii ni nuudag yum be. Ard tumend haruul.
2018/08/04 66.181.188.206
зочин
Тэгэлгүй яахав дээ. Өвөрхангайн өмд гутлын хулгайчид юмсан хойно доо кк.....
2018/08/03 27.123.214.105
Kkkkk
Hoer dunhuu sain shanaadad niigemd tustai azil 1 zilhiilguuleed ambaard
2018/08/02 217.172.229.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment