8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Доржзодов: Миний амь насанд заналхийлэх маш олон ноцтой гэмт үйлдлийг удаа дараа хийсэн

2018-08-02 09:49:00

Иргэн Г.Доржзодов 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хотын дарга нарын 60 тэрбумын нууц бичлэгийг ил болгож шуугиан тарьж байсан. Нэг хэсэг хуулийн байгууллагаар шалгагдаж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрт хүртэл түр орогнож байсан билээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ сарын 1-ний өдөр тэрбээр МАН-ын Ёс зүйн хороонд хоёр асуудлаар гомдол гаргаад байгаа ажээ. Нэг асуудал нь “60 тэрбум” М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хамаарах, нөгөө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай холбоотой юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаягласан Г.Доржзодовын гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр гомдолдоо “Иргэн Г.Доржзодов би 2014 оны наймдугаар сарын 1-нд “Монгол хаад групп" ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр тус компанийн Стратеги хариуцсан захирал албан тушаалд тэнцэж, мөн есдүгээр сарын 1-ний дотор тус компанийн Гүйцэтгэх захирал Алтанхуягийн Ганбаатартай Хөлсөөр ажиллах гэрээ байгууллан ажиллах үүрэг хүлээсэн болно.

Гэвч 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн есдүгээр сары 10 хүртэлх хугацаанд тухайн үеийн Нийслэлийн МАН-ын дарга Цэндсүрэнгийн Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, МАН-ын Бага хурлын гишүүн Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу тэдний боловсруулж байсан сонгуулийн санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажиллах болсон.

Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдийн төлөвлөсөн, зорьсон ажлаа дуусгаад, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод танилцуулахад миний бие байлцсан билээ. Эл уулзалтын талаар өнөөдрийг хүртэл миний бие иргэний үүргээ биелүүлж олон нийтэд хүргэсээр ирсэн нь өдгөө "60 тэрбум" гэх тодотголтой асуудал болоод байна.

Гэтэл 2016 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар эрх мэдлээ ашиглан миний нэр төрийг гутаасан, гүтгэсэн, гүжирдсэн асар их хэмжээний мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, шторкийг зохион байгуулалттайгаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр удаа дараа төлбөртэйгээр цацах, үгсэн хуйвалдаж хуулийн байгууллагуудад худал мэдүүлэг өгч, намайг эрүүгийн хэрэгт гүтгэн өөрсдийгөө цэвэрлэх, хуулийн байгууллагуудад хууль бусаар нөлөөлөх, авлигадах хууль бус чиглэл, үүрэг өгөх, нотлох баримтуудыг устгуулахын туд удаа дараа хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаар баривчлуулах, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлэх, орон байранд нэгжлэг хийх, эд зүйлс хураан авч шинжилгээнд хамруулах нэрээр дотор нь агуулагдаж байсан нотлох баримтуудыг эрж хайх, эд зүйлсийг эвдэж гэмтээх, хууль бус аргаар гүйцэтгэх ажиллагаа явуулж мөрдөж мөшгих, хүч хэрэглэх бүлэглэн дээрэмдэх, амь насанд заналхийлэн айлган сүрдүүлэх зэрэг маш олон ноцтой гэмт үйлдлийг удаа дараа хийсээр ирлээ. Эл хугацаанд миний болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засийн асар их хохирол амсаад байна.

Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй Монголын ууган улс төрийн хүчин МАН-ын эгнээнд энэ мэт ёс зүйгүй улс төрчид дураараа авирласаар байгаад туйлын харамаж байна. Тэдний үйлдсэн гэмт үйлдлүүдийг цаг хугацаа, нолох баримтуудын хамтаар www.dorjzodov.org  сайтад байршуулсан тул дэлгэрэнгүйг тэндээс үзэж болно.

Иймд нэр дээр дурдагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ёс зүйн асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоож, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас сэргийлж арга хэмжээ авна уу.

Гомдол 2014 оны наймдугаар сарын 28-ны өдөр Ц.Сандуй, А.ГАнбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг хэрхэн боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын аудио бичлэг, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын албан ёсны 90 минутын уулзалтын аудио бичлэг болон тэдгээрийг буулгасан текстүүд, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн хараат бус шинжээчийн дүгнэлтийг англи, монгол хэл дээр хавсаргав. Хавсралт нийт 50 хуудас, 1 ширхэг DVD. Гомдол гаргасан Г.Доржзодов. 2018 оны наймдугаар сарын 1" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монголын иргэн
Үнэн үг хэлсэн хүн Түгжил, хутгуур, тэнэг, адгийн шаар болж байгаа нь Монголын том эмгэнэл, сүйрэн балрахын дохио юм даа
2018/08/05 27.123.212.140
Эрдэмсайхан
ДОРЖЗОДОВ БОЛ ТҮГЖИЛ Л ГЭСЭН ҮГ. ИЙМ ХӨГИЙН АМЬТАДТАЙ ЮУГАА Ч ЯРИХ ЮМ БИЛЭЭ ДЭЭ. ТОНИЛ ЦААШАА
2018/08/03 66.181.168.220
Zochin
Hulsnii bicheechid min dee, ip n haragdaad bhad l neg door suuj bgaad bicheed bhiimaa hahha
2018/08/03 66.181.161.12
Гао Мин
Хаянхярваа гэгч тзурагтаар томроод байдаг тагжгар ямар арчаагүй хульхи сда вэ?
2018/08/03 202.9.42.12
Офицер
Ямар эвгүй аргаар амьдардаг залуу вэ.Олон хүний амьдралаар тоглож мэдэх, хүн чанаргүй,яахаас ч буцахгүй болсон,урвагч, хааны хэлдгээр хамгийн дор оруулмаар амьтан б.на.
2018/08/03 66.181.191.164
P
Hayanhyarvaa guai chini yasan ih mongotei gar ve.getel darkhand niitiin jorlon bhgvi bn shvv de
2018/08/02 103.212.118.43
Gegeenten
Ийм хүмүүсээс улс төрчид хол байх нь зөв . Одоо ойр байгаа хүмүүс хөөж явуулах хэрэгтэй.
2018/08/02 150.129.140.77
Gegeenten
Ийм хүмүүсээс ялангуяа улс төрчид хол байх хэрэгтэй одоо ойр байгаа нь эртхэн март өөрөөсөө зайлуул.
2018/08/02 150.129.140.77
Zochin
Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийг гүтгэсэн бичлэг хийгээд Ц. Хулангийн полкон дээрээс мэдэгдэл хийгээд зогсож байх юу ч биш этгээд байна даа.
2018/08/02 150.129.140.77
Zochin
Энэ нөхөр чинь чинхэнэ хутгуур юм биш үү. Сонгуулиар ард түмний толгойг угааж сонгуульд ялуулж байсан гэнэ. Мөнгө нь багадахаар эргээд хамт явсан хүмүүсээ гүтгэж эхэлдэг нөхөр бна.
2018/08/02 150.129.140.77
Батаа
Энэ бичлэг үнэн гэж Сандуй өөрөө амаараа хэлсэн шүү дээ
2018/08/02 66.181.160.13
иргэд
Монгол улсад цаасан дээр бол төр-хууль аль аль нь байх авч амьдрал дээр төр хууль байхгүй,учир нь нэр бүхий этгээдүүд монголын төрийг хар захын лангуун дээр тавьж луйварчдаар төрийг дүүргэсэн
2018/08/02 139.5.219.78
zochin
Naad muu chini medrel muutai hun shuudee.
2018/08/02 203.91.115.44
Монгол иргэн
МАН-ЫН ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧУУД "ЛУЙВАР, ХУЛГАЙ" нь ИЛЧЛЭГДЭЭД ИРЭХЭЭР ОРОХ БАЙХ ГАЗАРГҮЙ БОЛЖ, "ҮҮРЭЭ ЭВДҮҮЛСЭН ШОРГООЛЖ" шиг болж байх шив дээ... ШИВШИГ, ШИВШИГ, ШИВШИГ- ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ...
2018/08/02 27.123.214.103
Zochin
Нэг ийм тэнэг залуугийн зохион байгуулалттай ярисан тооноос болжТөрийн ажил зогсохдоо хүрэх бололтой ийм ч төр байх гэж нэг гудамжны залуу ажилыг хийлгэхгүй байж болдог юм уу.
2018/08/02 150.129.140.77
Zochin
Энэ залууд өөрөөр амьдрах ухаан заяагаагүй бололтой хүн гүигэж олсон мөнгө нь амттай байдаг бололтой энэг тэнэг залууг хөлсөлж байгаа бүлэглэл наад нэг тоогоо ярихаа болиоч өөрөөр амьдар залуу.
2018/08/02 150.129.140.77
OO
ENE BOL HUNIIHEE HUVID NOVSHIIN AMITAN.1 BAG BOLJ HAMT HIICHIHEED NUGUUDUULIINKHEE HODHNOGIIG UHCHIHDAG. ER KHUNII TOONOOS HASVSL TAAARNA
2018/08/02 103.9.90.130
Эрлэгийн элч
Урвагчдын САЙХАН ТӨГСГӨЛ төрөл арилжах
2018/08/02 122.201.20.190
Aimaar
Ene estoi zorigtoi zaluu shyy,
2018/08/02 27.123.212.139
n
hujaa enhbold odoo boliosoi mongoliin mungiig mun ch ih idlee ter ohinoo har yazartlaa targalj bur idehiin uvchtei bolloo shdee odoo bolnoo
2018/08/02 66.181.177.100
irgen
shizotoi humuusiig baih gazart n avaachaach.
2018/08/02 59.153.114.195
zochin
Ene delguur deeremdej bsan hun uuriiguu hudaldsan biz . Darhanih ni humuus mungunii tuluu yu ch hiihees siihgui hulgaich gej yaridagshdee
2018/08/02 122.201.22.107
T
Ene pezda nar uursdiiguu ix tom od geed servvn zvvdleed baix ymaa.
2018/08/02 66.181.161.96
Үнэн
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. Өөрөө стратеги зохиож өгчихөөд өрөөл бусдад худалдсан өөдгүй эр хүн дээ. Яг үнэндээ 60 тэрбум босгох санааг гаргасан хүн нь энэ арчаагүй эр шд
2018/08/02 66.181.161.79
zochin
Notstoi barimt delgesen ni sain hereg ch yag yuman deeree uuruu hetsu hunshdee
2018/08/02 202.131.230.238