8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноов

2018-08-03 08:12:25

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 0й найман сартай хүү Х-г хүчирхийлсэн этгээд Ц-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ.

Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн байна. 

Дээрх хэргийг уржигдар/07.31/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment