8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

2018-08-03 08:33:00

Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Путины санаачилгаар зохион байгуулагддаг 'Олон улсын цэргийн тоглолт-2017' тэмцээн наймдугаар сард болж байсан.  Тоглолтын хүрээнд Казахстан Улсын Жамбул мужийн 'Гвардейский' цэргийн баазын сургалтын төвд 'Мэргэн буудагчийн зааг' тэмцээн мөн болж байсан.  Тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн найман хүний бүрэлдэхүүнтэй үндсэн баг, багийн ахлагчаар ЗХЖШ-ын цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа С.Түвшинбаяр, шүүгчээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч дэд хурандаа Л.Ундралбат нар оролцож,  монголын баг тамирчид анх удаа оролцож багийн дүнгээр тавдугаар байр, мэргэн буудагчийн хослолын төрөлд ахмад Н.Мөнхбаатар /119/, ахлах ахлагч Н.Баясгалан /016/ нар гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм.

Харин энэ жил цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон "Мэргэн буудагчийн зааг" тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна.Тэмцээний нэгдүгээр үе шат 07 сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас 1 дүгээр шатны дүнгээр нийт 8 шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар боллоо. 

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг 8 багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment