8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүд төмөр зам дээр чулуу тавих зөрчил гарсаар байна

2018-08-03 10:50:00

Сүүлийн үед бага насны хүүхдүүд төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний зам дээр чулуу тавих зөрчлүүд гарч байгаа тул төмөр замын гармын ойролцоо амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад санамж,  сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;

5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;

5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;

5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;

5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment