Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.
10:00 цагт: ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ болно.
10:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд Монголын сурагчдын холбооноос Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "ӨСВӨРИЙН 333 СУРГАГЧ БАГШ" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Спортын төв ордонд “Чингэс” мэргэжлийн боксын холбооноос 90.7кг жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Хүүхдийн “Жавхлант” зусланд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ-аас 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах “Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийн нээлт болно. Утас:88097606
Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд:
09:00 цагт: УБТЗ-ын Удирдах газрын өмнө талбайд УБТЗ-ын Ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноровын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
10:30 цагт: Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Найрамдлын хөшөөнд цэцэг өргөнө.
11:30 цагт: Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Баганат танхимд 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, босоо хүлээн авалт болно.
13:00 цагт: Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын соёлын ордон хүртэл баярын парад алхана.
14:00 цагт: Төмөр замчдын соёлын ордонд 80 жилийн ойн баярын хурал, концерт болно.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2018-08-03 08:50:36