8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд түр зам тавьж байна

2018-08-03 09:20:30

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд долдугаар сарын 31-нд үер бууснаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж, нүүрс тээвэрлэлт зогсоод байсан.

Тэгвэл, тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэхийн тулд 10 км түр зам тавьж байгаа юм байна. Одоогоор замын ажил 70 гаруй хувьтай яваа бөгөөд өнөөдөртөө багтаан нээх төлөвлөгөөтэй юм байна.

Зам нээгдмэгц нүүрс тээврийн 380 гаруй авто машиныг нэвтрүүлэх боломжтой болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment