Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөр /2018.08.02/ гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завджээ.
Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулгасан бөгөөд түүнийг тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завджээ
2018-08-03 13:43:00