8o
Улаанбаатар хот
mobile menu

Даншиг наадам Монголчуудын нэгдэл, үндэсний эв нэгдлийг зангидаж ирсэн наадам юм

2018-08-04 10:40:00

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан аж. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн бөгөөд Даншиг наадам нь Монголчууд Богд хаандаа өргөсөн баяр ёслол болон уламжилж ирсэн юм. 1630-аад оны үеэс Лигдэн хаан нас эцэслэснээс хойш Монгол орон хаангүй байсан. Тэр цаг үеэс хойш Монголын хаадыг Богд хаадууд орлож ирсэн. Богдод өргөх Даншиг наадам бол соёл, уламжлалыг тээж үргэлжлүүлэхээс гадна Монголчуудын нэгдэл, үндэсний эв нэгдлийг зангидаж ирсэн наадам юм.

Гандантэгчэнлин хийд, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсаар 3 жил болж байна. Даншиг наадмын гол арга хэмжээ нь цамын бүжиг бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Цамын бүжиг бол хүнд хүчир ёслолын нэг юм. Том хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Тухайлбал Гандан хийдийн лам, цам харайж байсан н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. 1911 оны тусгаар тогтнолын үед VIII Богд зарлиг гарган шашин төрийг бие даасан, тусгаар тогтносон хэлбэрээр явуулах бодлого  гаргасан. Үүнээс улбаалан Монголын бурхан шашин хараат бус үйл ажиллагаа явуулах зорилго тавьдаг. Тиймээс энэхүү Даншиг наадмыг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж нийт Монголчууд, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулдаг юм. Даншиг наадам Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг юм. Нийслэл хотын захиргаанаас Монгол Улсад ирж буй жуулчдад зориулсан нэг арга хэмжээ болгохоор хамтран ажилладаг. Энэ жил зөвхөн Япон улсаас гэхэд 100 гаруй жуулчин цамын бүжиг ирж үзэхээр бидэнд хандаад байна” гэж ярилаа.

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм. 

"Даншиг наадам Хүрээ цам 2018" шашин соёлын наадмын ХӨТӨЛБӨР

"Даншиг наадам Хүрээ цам 2018" шашин соёлын наадам өнөөдөр Хүй 7 худагт эхэлнэ. Тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах юм байна. 

Хөтөлбөр:

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
даншиг гэж юу гэсэн үг вэ манжид дагаар орсныг бат оршуулах ёслол юм гэж үздэг үйл монголын тусгаар тогтнолыг устгасны баяр наадам ч гэж үздэг ер нь бол ийм юм хийж улсын мөнгө үрэхээ боль
2018/08/05 27.123.214.106
Zochin
Ene zavaan yumaa odoo bolimoor bna shu. Heden bagtai mangas shuteed yu olj doloosiin. Iim baliar muhar susegee bolij tusuviin mungu urehee boliochee.
2018/08/05 103.229.121.8
Зочин
Юу ч сэтгэж, чадахгүй, зуун зуун жилээр л ухарч сэтгэх юм даа манай удирдлагууд. Шашин төр хоёр салаад бараг 100 жил өнгөрч байхад,төртэй өрсөлдөх гэсэн нийслэлийн удирдлагуудын мугуйд бодлого юм.
2018/08/05 103.229.122.136
Burnee
Tatvaar tulduggui ard tumniig muhar susegt avtuulagch Shar huvalzuudiin l bayar yumuudaa .
2018/08/04 66.181.160.93
Төв аймгийн Алдарт уяач
ХАЛХ 7 ХОШУУНААС МАНЖ ТӨРИЙН ДЭЭДЭС ХУВИЛГААДАД ХҮНДЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАТОРШИЛ ӨРГӨДӨГ ДАНШИГ ЯАХААРАА МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЭЛ СОЁЛЫН НААДАМ БОЛЧИХДОГ ЮМ.
2018/08/04 202.179.27.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment