8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жи тайм”-ын М.Маратыг олон улсад эрэн сурвалжилж байна

2018-08-04 10:51:22

 “Жи Тайм” ХХК-ийн захирал Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан ч хилийн хориг тавиагүй байжээ. Гэтэл М.Марат хилээр оргон зугтааж одоог хүртэл ор сураггүй алга болсон учир ийнхүү олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна.

УМБГ-аас Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан Казахстан иргэн Марат Маженов нарын “Жи Тайм корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг удаан хугацаанд шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Зориуд,явуулсан,байна
2018/08/05 103.10.23.115
зочин
Энэ нөхрийг хилийн хориг тавилгүй паспортыг нь хураалгүй батлан даалтанд гаргана гэж байдаг юм уу мөрдөгч нөхөр нь ноотой авилга авсан байж болзошгүй гэх хардалт б.на ямар өрөвч сэтгэлтэй мөрдөгч вэ
2018/08/05 202.70.44.116
Ineedtei
Yneheer ineedtei,iim ix luivar xiisen xynd xiliin xorig tavidaggyi,jiriine irgend bol odort ni barij xoriod xiliin xorig tavina aan,Ynexeer ineedtei baigaa biz,yynd ard tymen itgelee iu,zsss AVILGA ?
2018/08/05 27.123.212.142
Зочин
Өөрсдөө тавьж явуулчихаад жүжиг тоглох хэрэг байна уу Авдаг авилгаа аваад л явуулаа биз дээ
2018/08/05 150.129.143.122
гайхаж байна
Асар их мөнгөтэй холбоотой луйвар хийсэнг мэдсээр байж Монгол улсын хилээр гаргасан хүнтэй хариуцлага тооцох арга алга уу? Хуулийнхан ингэтлээ дампуурсан байна
2018/08/05 103.229.122.99