8o
Улаанбаатар хот
mobile menu

Тендерийн урилга

2015-10-27 12:16:00

Огноо : 2015 оны 10 сарын 27

Тендер шалгаруулалтын нэр: ”Тэсрэх бодис илрүүлэх төхөөрөмж” нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ.ЦА/ТББ/Б-14/02/15  

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос ”Тэсрэх бодис илрүүлэх төхөөрөмж” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх шаардлагатай.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  

150 000 000 төгрөгөөс багагүй байх шаардлагатай.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

150 000 000 төгрөгөөс багагүй байх шаардлагатай.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

 Шаардлагагүй.

 

Тендерийн хамт 2 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 10:30 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв байр, 108 тоот өрөө, Хөрөнгө оруулалтын тасаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment