8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга

2016-02-15 12:58:00

ХҮН  буюу Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, Нийслэлийн Намын Хорооны дэд дарга Ө.Мөнхбат намын дарга С.Ганбаатарт хандан захидал бичсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн үүнээс гадна Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүний өдөр ХҮН нам хуралдаж ЕНБД-аа сольсон талаар мэдээлэл ч мөн гарсан. Энэ талаар ХҮН-ын дарга С.Ганбаатараас тодрууллаа.

-Танай намын дотоод асуудал хурцадсан талаар мэдээлэл гарч байна?

-Манай нам бол итгэл үнэмшилээрээ нэгдсэн олон зуун гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Цаашид ч даагаад явна. Аливаа шинэ нам гарч ирэхэд хүчтэй бүлэглэлүүд аюул заналхийлж, бодлогоор унагаах ийм зүйл байнга явагддаг. Өмнөх намууд ч гэсэн ийм зүйл явж л байсан. Манай нам дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, нэг талд байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлаа удирдах зөвлөлөөрөө хуралдаад шийдээд явж байгаа. Намын даргын хувьд хэлэхэд ер нь бол шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулах, мэдэгдэл хийж гаргадаг ийм явдал манай улс төрийн практикт байдаг. Манай намд ийм юм байхгүй гэдэгт би итгэж байна. Бид ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэнээ. Хэрвээ Хөдөлмөрийн үндэсний нам итгэл алдах юм бол Монголын ард түмэн маш хүнд байдалд орно. Бид хичээж ажиллаж байгаа.

-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаал өгнө гэсэн яриа гарч байна. Таньд хандан захидал хүртэл бичсэн байна лээ?

- Манай нийслэлийн нам дээр янз бүрийн юм яригдаж, ажлаа өгнө гэсэн асуудал бол дотоодын асуудал. Хэрвээ хууль зөрчсөн байвал хуулиараа л шийднэ. Тэрнээс биш янз бүрийн гомдол санал яриад явах нь өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой юм уу гэж би хардахыг хүсэхгүй байна. Намын дотоод асуудал эв нэгдэлийг хангана. Нэг зүйлийг хэлэхэд манай нам АМЬД байна. Бид үзэл бодлоороо нэгдсэн, байнга уулзаж ярилцаж байгаа. Дэмжигчид гишүүд ерөөсөө хагараагүй. Бид өнөөдрийг хүртэл байр суурин дээрээ хатуу байгаа.

-Танай нам эв нэгдэлтэй байгаа юм бол битүүний өдөр яагаад ЕНБД-аа халсан юм бэ?

-Энэ асуудал манай намын дотоод асуудал, дүрмийн хүрээнд шийдэгдэж байгаа. Дүрмээс гадуур ийм юм ярьж байгаа улсууд С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байна. Гэхдээ тэгэж үзэхэд хүртэл эрт байна. Манай намын дотоод асуудал үе шат бүрийн хурлаа хийж байгаа.

-Танай намын үүсгэн байгуулагчид сар бүр татвар төлдөг гэсэн мэдээлэл байна?

-Бид өөрсдөө гишүүдийнхээ татвараар шударгаар дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ард түмний итгэл найдварыг даагаад явахыг хүсэж байгаа хүч гараад ирлээ. Энэ хүчийг унагаахыг хүсэж байгаа бүлэглэлүүд байхыг үгүйсгэхгүй. Бид тэдний явуулгад ордог хүмүүс биш ээ. Бусад хоёр нам шиг дарга нь бүхнийг шийддэг тийм нам биш ээ. Манай намын гишүүд дэмжигчид эцсийн шийдвэрийг гаргадаг. Гишүүд нь эв нэгдэлтэй байхад гаднаас орж ирсэн хүмүүс янз бүрийн зүйл яриад явж байхыг үгүйсгэхгүй. Би үүнд онцгой анхаарч ажиллах болно.

Б.Анх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1өдөрийн дараах биш 1жилын дараах ч биш1зууны дараах ч биш 10000 зууны дараахыг бодохёстой
2016/02/17 103.17.108.42
1өдөрийн дараах биш 1жилын дараах ч биш1зууны дараах ч биш 10000 зууны дараахыг бодохёстой
2016/02/17 103.17.108.42
USA
Huvi hun ambitstai baij bolno, gehdee ene nuhur arai ingej zuudelj bolohgui ee. Heseg ard tumniig huurch bolno, gehdee ene ulsad chini bas yumiig eruuleer hardag, unen hudliig yalgaj zaagladag bas heseg buleg bii gedgiig ene nuhur bur umartjee dee. Ene
2016/02/16 103.17.108.42
зочин
Олигархууд Ганбаатарын эсрэг дайн зарлах нь ээ.
2016/02/16 103.17.108.42
Зочин
Юуны ерөнхийлөгч вэ? Сонгууль зарлаагүй байгаа биз дээ. Яасан их яарч байх юм бэ?
2016/02/16 103.17.108.42
muruudchihsiin...hahahaa,nusan buu
2016/02/16 103.17.108.42
Batgad
Nusan buu luivarchin Zalinii xurungu mini bitgii muruud, odoo bid chamd xulxiduulxgui shuu!!! Yamrch bolovsrolgui krant chini xudlaa yarixaa boliooooo
2016/02/16 103.17.108.42
shame on you
Za zugeer baih baih gazraa bai.Ene bid 2 huuramch diplomtan guai erunhiilugch bolloo uy?! Boloogui bhdaa hulhidaj bgam bolchihvol jinhene nugasaar ni tas tsohih novsh bishuu
2016/02/16 103.17.108.42
Төлөвлөгөөт довтолгоо эхэлсэн бололтой
Олигархуудын гар хөлүүд л баахан коммент бичсэн юм шиг байна. Та нарын эздүүд амь нь тэмцээд багтрах шахаж байгаад гайхах юм алга. Та нарч яахав. Хэдэн зоосоо аваад эздийнхээ хүсэлд нийцтэл баахан юм бичиж байвал юу болох яах нь падгүй байдаг биз.
2016/02/16 103.17.108.42
xaxa end dandaa buunii nohoinuud comment bichsen bna sht ulsaa hudaldahaas butsahgui durakuud UUR YMAAR MUNGU OLJ AMIDRAACHEE !!!
2016/02/15 103.17.108.42
Зочин
ХҮН нам сонгуулд ч орж өрсөлдөж үзээгүй байхад дарга нь ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэх юм.
2016/02/15 103.17.108.42
Зочин
Юуны Ерөнхийлөгч вэ Ёстой балайрах юм аа
2016/02/15 103.17.108.42
Ха ха ха энэ хүн би ерөнхийлөгч болно гээд давхиад байх юм, болох болгохгүйг нь ард түмэн шийддэг гэдгийг одоо хүртэл ойлгоогүй яваа хүнийг яах вэ.
2016/02/15 103.17.108.42
Zochin
diplomgui bj diplomtoi hemeen turiin undur suudald zalarch bgaaa ni eruugiin gemt hereg bmaar yumaa. Ene hun yu yariad bgaam bee. Yerunhiilugch bolgoh ni buu hel Tsagdaagiin bguullaga eruugiin hereg uusgej ene huniig shalgah yostoi shdee. Huuramch diplomn
2016/02/15 103.17.108.42
ulaan
huue ene zugeer uu uuruu erunhiilugch bolchihboo doo yanaa ingej bgaad galzuurbal yanaa nen huniig bid bugd medne dee gene aldaad songono gej bodood bgaa vmaa daa seruun zuudleesei dee undruus unah bur l hetsuu dee
2016/02/15 103.17.108.42
Зочин
Энэ одоо юм л болвол ерөнхийлөгч ерөнхийлөгч гэж дэмийрдэг болчихож. Өвчтэй юм уу хаашаа юм бэ? Тийм л их эх орондоо хайртай юм бол албан тушаал зөөлөн сандал мөрөөдөхгүйгээр ганц тоосго зөөгөөд барилга дээр ажил. Одоо бүүр хараад байсан чинь бүүр мэдрэл
2016/02/15 103.17.108.42
ЗОЧИН
ГАНБААТАР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО ЮУ? СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ ЮМ.
2016/02/15 103.17.108.42
Uuriiguu golohgui ni saihan l yum, uruuld gologdoj bgaagaa bas mederdeg bmaar yum. Ganbaatariin balagaar HO undsendee zogsson, ulsiin hugjliig aragsh chabngaagch l gej harj bna.
2016/02/15 103.17.108.42
иргэн
Хуурамчаар диплом авч төрийг залилж байгаа хүнд итгэж болох уу. Ямар их амбииц вэ. Боловсролгүй ерөнхийлөгчөөр аях юм. санасны гарз байхаа
2016/02/15 103.17.108.42
Aaayaya.erunhiilugch boln gd bodsiimuu daa zolig chn.hehehe
2016/02/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment