-4o
Улаанбаатар хот
mobile menu

 Монгол хүүхэд, залуусын анхаарал төвлөрүүлэх чадвар дунджаас доогуур байна

2018-08-06 10:33:00

Боловсролын хүрээлэнгээс монгол хүүхэд залуучуудын шалгуур үзүүлэлт, XXI зууны монгол суралцагчийн компетенцийн загвар гэсэн хоёр судалгааны үр дүнг Баасан гарагт танилцуулсан юм.    

Хүүхэд залуучуудын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох цогц судалгааг Монголд анх удаа хийжээ. Судалгаанд 6-21 насны хүүхэд, залуучуудыг хамруулан тэдний танин мэдэхүйн болон нийгэмшил, бие бялдрын чадамжууд ямар байгааг судалж  тогтоосон байна.

Үндэсний хэмжээнд хийсэн уг судалгаанд тулгуурлан монгол хүүхэд, залуусын шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ. Нас наснаас 260-265 хүүхэд, залуусыг сонгон хамруулсан энэ судалгаагаар монгол хүүхэд, залуусын анхаарал төвлөрүүлэх чадвар дунджаас доогуур байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин монгол хүүхэд, залуусын нийгэмшлийн хөгжил нь танин мэдэхүйн болон бие бялдрын хөгжил, чадамжтай нь харьцуулахад дээгүүр байгаа аж.

Хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн чадавхи болон нийгэмшил, бие бялдрын хөгжил харилцан уялдаа холбоотой бөгөөд эдгээрийн хөгжил төлөвшилд тухайн хүүхдийн эцгийнх нь эрхэлж буй ажил мэргэжил, боловсрол асар их нөлөөтэй байгаа нь тогтоогджээ. Мөн сурагчдын багштайгаа харилцах байдал нь нийгэмших чадвар болон танин мэдэхүйн чадавхид нь хамгийн их нөлөөлж байна гэж үзжээ.

Судалгаанд хүүхдийн хөгжлийг оношлох цахим программ боловсруулж ашигласнаараа онцлог болсон байна. Цаашид энэхүү цахим программыг орон нутгийн сургуулиуд ашиглах боломжтой юм.

Монгол хүүхэд, залуусын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох судалгааг гурваас доошгүй удаа тодорхой давтамжтайгаар хийж байж монгол хүүхэд, залуусын хөгжил ямар байгааг нарийвчлан тодорхойлох юм байна. Судалгааны үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах, сурагчдын уян хатан байдал, тэвчээр, хүч чадлыг хөгжүүлэхэд анхаарах, тэдний танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрыг нь хөгжүүлэх талаар цогц бодлого боловсруулах ажээ.

Боловсролын хүрээлэнгээс эрхлэн хийсэн өөр нэг судалгаа нь “XXI зууны хүүхдийн компетенцийн загвар” юм. Боловсролын хүрээлэн болон МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, бие даасан судлаачдын хамтарсан баг уг судалгааг хийсэн байна. Энэ судалгааны хүрээнд шинэ зууны Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн загварыг гаргажээ. Тухайлбал, 2030 онд Монгол Улс боловсролын ямар үйлчилгээг иргэддээ хүртээснээр ямар иргэнтэй болох вэ гэсэн асуултад энэхүү судалгаагаар хариулт өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 64