8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнхтуяа: Багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана

2018-08-06 13:47:39

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр цалингийн асуудлаар мэдээлэл  хийлээ.  Хэвлэлийн хуралд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж, Улсаа аврах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа  "Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, өанөөдрийг хүртэл тэмцэж ирлээ. Бид энэ хугацаанд "Монголын багш нарын нэгдэл ТББ", Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсны ТББ болгон үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор албан ёсны 1,500 гаруй гишүүнтэй, нэгдэхээ илэрхийлж буй 10,000 гаруй хүн байна. Манай байгууллага нь цалин нэмүүлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажилладаг. Багш нар оролцооныхоо хүчээр Монголын төрд шаардлага тавьж хэрэгжүүлдэг замд суралцан нэг жил боллоо. Цаашид бид дахин оролцооны хүчээр дараах зүйлсийг хийнэ. 

  1. Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана.
  2. Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө оролцоогоороо ажиллана" гэв. 

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkkk
Tsalingiin nem
2018/08/06 217.172.229.74
zochin
хүн бүр өөрийн мэддэг чаддаг ажлаа л хийх ёстой. УИХ-ын гишүүдэд хичээл заах гээгүй л юм бол багш хүних хурлын гишүүн болох ёстой гэж тэнэгтэх хэрэггүй. багш мэргэжилтэй хүн зөндөө л сонгогдож байсан.
2018/08/06 66.181.183.111
zochin
ingej.tenegtej.baihaar.shudarga.yosny.tuluu.temtseech
2018/08/06 150.129.140.243
zochin
bagsh.ih.hurald.suulaa.geed.yu.uurchlugduhiin.be.bitgi,.mangartaad.bai.
2018/08/06 150.129.140.243
зочин
Багшийн цалин өндөр байх ёстой. Цалин нэмэхээр багшийн чанар маргааш нь сайжирчих юм уу? гэдэг. Үгүй. Гэвч удалгүй мэдлэг чадвартай, мэдрэмжтэй, зөв төлөвшилтэй, бүтээлч сэхээтнүүд багш болно
2018/08/06 202.5.205.5