8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гангаамаа: К2 ууланд авирчсан уулчдын ард Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшсон

2018-08-06 14:01:20

-Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулчид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан-

Монгол Упсын Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа К2 ууланд хийсэн авиралтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг аж.  Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон гэнэ. Тэгвэл Монгол Упсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Би явахынхаа өмнө "Ирээд амжилтныхаа тухай хөөрөлдөх болно" гэж хэлж байсан гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон юм. 

Мөн тэрбээр "Манай баг бүрэлдэхүүнийн уулчид  дөрвөн том экспедицэд хуваагдсан. Жижиг хоёр экспедиц байсны нэг нь манай баг буюу "Дэлхийн 14 оргилыг эзлэх баг" нэртэй, 8 орны 10 авирагчтай, ширфа нартайгаа нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг яваад ирлээ.  Манай багийнхан арвуулаа 7 сарын 21-ний 07.31 минутаас 08.00 цагийн хооронд цувж бүх оргилд гарсан. 22-ны өдөр Америк, Японы баг оргилд гарсан. Америкийн багийн 10 хүнээс хоёр нь буцсан, Японы найман уулчнаас 6 нь оргилд гарсан. Харамсалтай нь буухдаа нэг япон уулчин Лонхны хүзүү гэж маш хүнд хэсгээс унаж нас барсан. Оргилд гараад буусны дараа анхны Бельги, Швейцарь, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай 10 хүнтэй багийн 5 гишүүн улсаасаа анх удаа К2 оргилд гарснаа мэдэцгээсэн.  К2 оргилд гарахыг монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдөж байсан. Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулчид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан. Уулчид намайг Япон л гэж байсан. Манай багийн уулчид орон орондоо энэ тухай ярьж, Монголыг сурталчилж байгаа. Бууж ирсэн уулчдын нэрсийн дунд миний нэр тавдугаар бичигдсэн. К2 ууланд авирчсан уулчдын ард Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшсон" гэсэн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baharhal
Aguu shuu.uunees hund amjilt gej bhgui..YYN SUMO..
2018/08/06 202.72.245.70