8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг энэ сарын 10-ныг хүртэл авна

2018-08-06 14:53:02

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2018 оны наймдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна. Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment