-4o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

2018-08-06 15:10:10

Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна. Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.

ТУШААЛ:

 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны Ням гарагт зохион байгуулахаар УИХ-аас товлосон. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkkk
Tuilaad og baga bn
2018/08/06 217.172.229.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 65