8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн эхэллээ

2018-08-06 15:21:29

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчдын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн" наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Монгол орны зүүн бүс болох Сүхбаатар аймагт эхэллээ. Зөвлөгөөний үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт зорилт, тус салбар хэрэгжиж буй бодлогын бичиг баримтын хэрэгжилт, аймгуудын санаачлан хэрэгжүүлж буй ажил-арга хэмжээнүүд зэрэг асуудлыг хэлэлцэж, мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт болж байна.
Төвийн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, Хангайн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт, Баруун бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд Увс аймагт тус тус болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл