8o
Улаанбаатар хот
mobile menu

Сувилалд амарч байсан 80 настай иргэн сураггүй алга болжээ

2018-08-06 17:50:00

Сувилалд амарч байсан 80 настай иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг дэвсгэр “Хүрэмт” гэх газар “Өгөөмөр” сувилалд амарч байсан иргэн алга болсон гэнэ. Арвайхээр сумын харъяат иргэн болох 80 настай эмэгтэй өчигдөр орой 17:00 цагийн үед сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлагыг дээрх сувиллын газраас өчигдөр оройн 22:15 цагт иржээ. Тус дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашин, Өгөөмөр сувиллын газрын арван хүн, таван автомашин, нийт 15 хүн, зургаан автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл