8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн 5 нам

2018-08-07 08:57:00

Улс төрийн намууд  ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор мэдэгдсэн байна. 

Тухайлбал, 

-Монгол Ардын Хувьсгалт Нам,

-Хөдөлмөрийн Үндэсний Нам,

-Ардчилсан Нам,

-Дэлхийн Монголчууд Нам,

-Үнэн ба Зөв Нам.

Эдгээр намууд нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. 

Мөн нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр МАН Бага хурлаа хуралдуулж нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн шийдвэр гаргаад байгаа билээ.  Мөн Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл