8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор аймгийн Засаг дарга хууль бусаар алт олборлож байгаа компаниудыг өөгшүүлж байна

2018-08-07 12:58:00

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  Тэд Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нар Жаргалант сумын Бөөргийн голд нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэж, таван сумыг ундаалдаг “Байдраг” голын эхийг бохирдуулж байгаа, хууль бусаар алт олборлож байгааг онцолсон юм. 

 “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Нөхөн сэргээлт хийх нэрээр манай сум орон нутагт 2013 оноос олон алт, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс болж "Байдраг гол болон бусад гоү, булаг шанд гол, ус бохирдож, ширгэхэд хүрээд байна.  "Байдраг" гол Бөөнцагаан нуур хүртэл 300 орчим км урсдаг цор ганц гол. Энэ гол таван сумын хүн малыг ундаалж байна" гэв. 

Мөн  “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2-3 компани хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь нөхөн сэргээлт огт хийдэггүй, сум хөгжүүлэх сангийн дансанд 100 сая төгрөг төлдөг ч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж, нөхөн сэргээлт нэрийдлээр уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар өөгшүүлж байна" гэсэн юм. 

Түүнчлэн хууль бусаар алт олборлож байгаа компаниуд  иргэний чацаргана тариалах талбайд алт олборлож эхэлсэн аж.  Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа дурдсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ynen
Za daa, xuvi % tsohij baigaa baihoo
2018/08/07 202.21.106.112